Засгийн газрын өнөөдрийн /2022.04.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
“Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:
"Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд Зуунмод хотыг төвийн бүсийн тулгуур төв болгон, Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих "Шинэ Зуунмод хот"-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтыг үе үеийн Засгийн газар, УИХ судалж баталж ирсэн. 2019 онд "Аэро сити", 2020 онд "Шинэ Зуунмод-Майдар" хот /орон нутгийн зэрэглэлтэй/, 2022 онд "Шинэ Зуунмод хот"-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Хэсэгчилсэн төлөвлөлт бас хийнэ. Эхний үед барилгажих газарт инженерийн дэд бүтцийн ажлын төлөвлөлт, зургийг хийгээд дуусаж байна. Хөрөнгө оруулалт болон ажлын төлөвлөлт бэлэн боллоо гэсэн үг. Нийт 500 орчим тэрбум төгрөг хэрэгтэйгээс энэ жил 33 тэрбумыг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт батлагдсан. Одоо дараагийн шатны ажлууд болох газар чөлөөлөлт, хилийн цэс, засаг захиргаа нэгжийн асуудал, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлуудыг ярьж эхэлнэ" гэв.
Үүнээс гадна өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.