Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүд явагдаж байгаа билээ. Үүний нэг нь дөрөвдүгээр сарын 8-аас тавдугаар сарын 8-ны хооронд дэлгэгдэх “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА” үзэсгэлэн юм.
“Япон Сан”-гаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн дэлхийг тойрон аялж байгаа бөгөөд Монголд ийнхүү нэг сарын турш Монгол Арт Галерейн 3 давхарын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд толилуулахаар боллоо.
“Хокүсай манга”-г орчин үеийн комиксийн өнцгөөс харж, дэлхийд алдартай орчин үеийн Японы манга болон Хокүсай манганы ижил төстэй болон ялгаатай талуудыг уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжийг олгох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.