СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг шалгаж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрсдийн хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгон нэн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогдсон тус сангийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг дахин шалгаж дууслаа.

Түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмаа зөрчин, хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аж. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр дахин яллах дүгнэлт үйлдээд дээрх шүүхэд шилжүүлснийг пүрэв гарагт хэлэлцэхээр товлоод байна.

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэг өмнө нь дээрх үйлдлээс гадна “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэрэгт тус сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнтэй садан төрлийн холбоотой П.Довчинсамбуутай хамт холбогдож байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.