Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг цар тахлын халдвараас хамгаалж, эрүүл иргэд БНХАУ-ын хилээр оруулах зорилгоор “бөмбөлөг” гэх тусгаарлалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлын бүсэд бий болгосон байдаг.
“Бөмбөлөг”-т орж тусгаарлагдсан жолооч нараас хоёр удаа шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал хил нэвтрүүлж буй. “Бөмбөлөг”-ийн нэг л жолоочийн хариу эерэг гарвал бусад нь хил нэвтэрч чадахгүй болдог юм билээ. Түүнийг дагаад зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэх хардлага, мэдээлэл ч жолооч нарын дунд байдаг. Тэгвэл “Бөмбөлөг”-т орсон жолооч нар хүлээлгийнхээ байранд архидаж, зодолдох явдал гардаг аж. Тухайлбал, “Цагаан хад” суурьшлын бүс дэх “Шандаст транст” ХХК-ийн тусгаарлах байранд Баянхонгор аймагт оршин суудаг 30 настай Г.С нь согтууруулах ундаа хэрэглэж, нутаг нэгт 31 настай Н.Ө-г хутгалж гэмтээсэн байна.
Өдгөө энэ хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт шалгаж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.