НӨАТ-ын баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний мөнгө завшин, түүнийгээ угаасан байж болзошгүй хүмүүсийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэллээ.
Уг хэрэгт маш олон хүн холбогдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-д заасан мөнгө угаасан, 26.1 дэх хэсгийн цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Тагнуул, прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөнгө угаасан хэргийг илрүүлсэн байгууллага нь шалгах хууль журамтай. Түүнийхээ дагуу энэ төрлийн хэрэг шалгаж байгаа нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.
Татвар төлөгчдийн хөрөнгөөс албан тушаалтнууд хуурамч баримтаар завшдаг нэг бус хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өмнө нь илрүүлэн шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, татварын байцаагч Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны арваннэгдүгээр сард илрүүлэн шалгаж эхэлсэн билээ. Тус төвийнхөн болон татварын байцаагч нийлж НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг байж болзошгүй хэрэгт гурван хүнийг холбогдуулаад буй. Тэд НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс их хэмжээний хахууль авсан хэмээн буруутгагдаж байгаа юм.
Мөн үйл ажиллагаа явуулдаггүй 12 компанийн нэрээр татварын байгууллагын программд НӨАТ-ыг хоосон шивж, давхардсан тоогоор 857 аж ахуйн нэгжид тооцуулж, 57 тэрбум төгрөгт ногдох татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, тухайн орлогын 2-3 хувийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар авч байсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар худалдан авсан хүмүүсийг ч хууль сахиулагчид илрүүлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zaluuchuud ajil hiih durgui murtluu taria dandaa buruu suuld zoriulsh yum.unegui zuil zuvhun hurgani havhand l baidag
Газар бүрт хулгайч луйварчид үүрэлчихсэн балиар муухай юмаа. Жирийн ард иргэд нь өдрөөс өдөрт амьдрал нь дордож байна. Үнийн өсөлт амжиргаанаас даваад тасраад явчихлаа.
Баримтаа бүртгүүлэх гэхээр баримт бүртгэгдсэн гээд байх юм Ийм баримтууд байна