СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-04-06

Улс төрчдийн амь насанд халдахаар хадгалж байсан галт зэвсгүүд Б.Баасанцогтын нэр дээр бүртгэлтэй байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Тагнуулын байгууллагаас өчигдөр /2022.04.05/ өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь  саатуулсан. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь хууль, хүчнийхэнд мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.

Тодруулбал, Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М.Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.

Б.Баасанцогтыг прокуророос хахууль өгөх, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаж өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хоёр жил хассан. 

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээн хэлж байсан удаатай. Үүний дараа М.Энхсайхан, Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт нарын улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүст яллах тогтоол уншсан Ц.Насанбат прокурортой Төрийн ордны гурван давхарт уулзаж байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Харин өнөөдөр /2022.04.06/ Тагнуулын Ерөнхий газраас нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь нэр бүхий таван иргэн олон тооны буу зэвсэг нөөцөлж, улс төрч, төрийн албан хаагчдын амь насанд халдахаар заналхийлж байсныг ил болгов.

Энэ үеэрээ "Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан галт зэвсэг дунд Б.Баасанцогт нарын этгээдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр баривчилсан" гэлээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.52

Хэн хэнийг хилэсээр ял авсан гэвээ хуцаж чадаж байгаа юм шүү

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.52

Хэн хэнийг хилэсээр ял авсан гэвээ хуцаж чадаж байгаа юм шүү

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.219

ХЭН ХЭНИЙГ ХЭЛМЭГДСЭН ГЭЧВЭЭ

zat
2 жилийн өмнө
202.126.88.161

bygdiin buud

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

yamar aimaar yumbe

зочин
2 жилийн өмнө
66.181.161.104

яаяаяа МАн энэ залуугаар туг тахчихваа гэж

Батбилэг
2 жилийн өмнө
66.181.189.26

Үхэж байсан Женко хулгайчыг бариачээ одоо бүр зэвсэгт тэмцэлд татан оролцуулах гэж байна энэ новшоо шоронд нь хийгээч

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.131

АН-ынхан бүгд адилхан алуурчид худалч хулгайч зальтай луйварчид шдээ. Жонхуу Баттулгатайгаа бүгдээрээ зайлаа хогийн новшнууд далд ор мэдэв үү!

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.131

АН-ынхан бүгдээрээ зайлаа. Худалч хулгайч луйварчид

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.66

Аа АН ГЭЭД ДАЙН ГЭЭД Л ИХ ОЛОН УДАА ӨДӨЖ ТУРХИРААД ЯВСАН НЬ....ЦААНАА...ЗЭВСЭГ БҮЛЭГЛЭЛТЭЙ....ЭХ ОРОНЫ БАЯЛАГЫГ ЦӨЛМӨГЧИД....ЭХ ОРОНЫГ....ХҮЧЭЭР...ҮХЭХЭДЭЭ...ҮХЭР БУУГААР....БУУДАЖ ГАЛДАН...БУЛААЖ АВАХАД...БЭЛТЭГЭВ ҮҮ Ч ГЭЛТЭЙ.....АНХААР....АМЖИЛТ...МУ..ТГ...Т...

Зочин...
2 жилийн өмнө
66.181.160.66

....түрийний...бөөснүүд...толгойд гарахнээ....яаралтай...АТГ....хууль...цааз...шүүх прокурорууд ажилладаг ТАРХИТАЙ...АЛБАТУУД БНА УУ...АМЖИЛТ.....ИЛ БОЛСОН ХӨГЖ БАНК ..ЭНЭЭ ТЭРЭЭГИЙН...ХАРИУЦАХ ЭЗДИЙГ НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОГИНО ХУГАЦААНД ЭС ШИЙДВЭЭС...ЭХ ОРОНЫГ МИНЬ....БАЛЛАЖ...ҮЙМЭЭН САМУУНД ТУРХИРАХ ЦААШАА БОЛЖЭЭ.....АНХААРНА УУ

Зочин
2 жилийн өмнө
103.212.116.38

Ямар аймар зохион байгуулалттай жүжиг вэ? Худлаал байх үнэн байсан бол бас муусайн юмнуудыг буудаад2 эрлэг рүү нь зайлуулвал таарах хүмүүсшд

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.214

Hezee l ed nar shorond orj bsiin atg tsagdaa surjignechih yumaa shuuh deer garaal irehiin hoorond ingej sur bolj yahin bee.

Иргэн
2 жилийн өмнө
78.80.27.126

Улсын маань эсрэг гэмт үйлдэл хийсэн нөхдүүд ер нь яахаараа хилс хэрэгт гүтгэгдсэн болчихдог юм бэ! Та нар ер нь ард түмнийг малнаас дор үзэж харьцдагаа хэзээ болих юм бэ?! Болихгүй бол ард түмэн та нарын наад зохиож сенсацлаад байгаа 5н нөхрөөс чинь хэдэн мянга дахин илүү олуулаа болоод босож ирэх дээрээ тулчаад байгааг сануулъя.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.7

Нэг хүн ийм олон зэвсэгтэй байдаг юм уу.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.32

Аймшигтай юм их гарах боллоо

Баагии
2 жилийн өмнө
66.181.161.63

Заа ёостои хуцан улиж яаван жороолох юумаа эднуус

Бааги
2 жилийн өмнө
66.181.161.63

Монголиин тагнуулииг бас ман худалдаад авцан юумуу могол цагдаа поркрор шүүх атг ер нь бүгдииг нь эзлэн түрмгиилсэн баина шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.