Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/33 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 5,538 иргэний 315 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгөө батлагдсан.
Уг төлөвлөгөөнд тодотгол оруулж байгаа тул хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй, эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтэй иргэд тодотголд тусгах саналаа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж гаргах аж.
ЭНД дарж нэвтрэн батлагдсан төлөвлөгөөнүүд хэсгээс тухайн онд эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн байршлыг харах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.