™ watch dif|
Нийгэм | 2022-04-06

ӨНӨӨДӨР: ТЕГ-аас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан асуудлаар мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдөр /2022.04.05/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт: “Новотел” зочид буудалд Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтсан “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурал танхим болон цахимаар эхэлнэ.

10:00 цагт:

-ҮБХИС- д Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурал болно.

-"Туушин" зочид буудалд “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт болно.

-Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдана.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд “Улаанбаатар” театр Туркийн Элчин сайдын яамтай хамтран “Турк үндэсний хөгжмийн мастерууд Монголд” тоглолтыг энэ сарын 8, 9-нд тус театрын тайзнаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт:

-Тагнуулын Ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийнэ.

-“Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна.

-Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

- "Монгол ньюс" мэдээллийн төвд Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-аас шүүгч нарын хариуцлагын талаар мэдээлнэ.

12:00 цагт:

-Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн хөөрөгдөлтөөс хүүхдүүдээ аваръя” сэдвээр мэдээлнэ.

-Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 50 жил, Монгол Улсад симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ойн хэвлэлийн хурал болно.

-Монгол бөхийн өргөөнд АН-аас Монголын жудо бөхийн холбоо, Монгол бөхийн холбооны хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

-Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

13:00 цагт: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн хурлын танхимд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “АНЗААР” ухуулга, нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

16:00 цагт: “Аурора” зочид буудалд "Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйжүүлэлт ба хууль эрх зүйн орчин" зөвлөгөөн болно.

 

 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.