Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүнсний дэлгүүрийн цонхоор хулгайч орсон байна” гэсэн дуудлага иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлахад 43 настай Т нь дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж үнэ бүхий зүйлс хулгайлсан хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Та өөрийн байр, албан байгууллага хувийн өмчдөдөө найдвартай хаалга, цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.