Идэрчүүдийн УАШ волейболын тэмцээний нээлтийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос шууд дамжуулж байна.
Тус тэмцээн энэ сарын 5-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 64 баг оролцохоор бүртгүүлжээ. Тодруулбал, тэмцээнийг зургаан зааланд нэгэн зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Тус тэмцээнийг санаачлагч Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: "Идэрчүүдийн УАШ волейболын тэмцээн 10 жилийн дараа дахин Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна. Ахмад тамирчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Та хэдийгээ 7-8 өдөр үзэх юмтай байлгах гэж тус тэмцээнийг ийнхүү зохион байгуулж байна юм шүү.
Мөн Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчдадаа амжилт хүсье! Энэ нутгийн байгаль, зан үйл, хүн ардтай сайхан танилцаж аваарай гэж хүсэж байна. Нийт 60 гаруй багийн 1000 орчим тамирчин оролцож байна. Та бүгдэд амжилт хүсье" гэв.
Анх 2012 онд тус тэмцээнийг зохион байгуулж байсан бол өдгөө арван жилийн дараа Монголын волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар болон Сэлэнгэ аймгийн волейболын холбоо тус тус хамтран зохион байгуулж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.