БНСУ-ын Батлан хамгаалахын сайд өнгөрсөн долоо хоногт цэргүүдийнхээ "урьдчилан цохилт өгөх" чадавхын талаар мэдэгдэл хийсэн нь хоёр Солонгосын хооронд илүү хурцадмал байдал үүсгээд байгаа билээ. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Сөүлийг Пхеньяны "гол дайсан" биш гэж зарлажээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын хэлсэн үг бол маш том алдаа. Хэрэв хэн нэгэн биднийг өдөөн хатгахгүй л бол бид хэзээ ч түрүүлж цохилт өгөхгүй. Тиймээс бид Өмнөд Солонгос руу ганц ч сум буудахгүй. Учир нь бид тэднийг манай зэвсэгт хүчинтэй эн зэрэгцэх улс гэж хардаггүй. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын арми манай улсын эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахгүй бол тэднийг бай гэж үзэхгүй гэсэн үг" гэж хэлсэн байна.
Түүнчлэн, Умард Солонгос нь 1950-иад оны "гамшгийг" дахин авчирч болзошгүй дайны эсрэг байгаа ч Өмнөдийн алхмаас хамааран бүх зүйл өөрчлөгдөж магадгүй гэж тэрээр анхааруулжээ.
Ким Ё Жон энэ талаар "БНСУ бидэнтэй цэргийн сөргөлдөөн хийхээр шийдсэн тохиолдолд манай цөмийн байлдааны хүчин үүргээ биелүүлэхээс өөр аргагүй болно" гэсэн юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв