Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулахад авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайд нарын хамт мэдээлэл хийж байна.
Энэ үеэр төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадаагүй учир Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн огцрох уу, цаашлаад хэд хэдэн сайдыг огцруулах уу гэдгийг сэтгүүлч тодрууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг цээжээрээ хамгаалж байгаа нь үнэн. Одоогоор хямралын нөхцөл байдал дөнгөж эхэлж байна. Төв банкны ерөнхийлөгч шинээр томиллоо гэж бодоход багаа бүрдүүлж, ажилтайгаа танилцана. Шийдвэртэй алхам хийж чадахгүй. Сангийн бодлого, мөнгөний бодлого дахиад салангид явна. Монгол Улс 1.5 жилийн дундаж настай олон Засгийн газар үйлдвэрлэсэн. Би бууж өгөхгүй, даваад гарна. Ийм амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан байвал хариуцлага тооцож байгаа. Ажлаа хийж байгаа хүнийг бас Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Төв банк руу шүгэлдээд байгааг сонсоод байгаа. Дараагийн Төв банкны Ерөнхийлөгч болно гээд уулзалт хийж яваа хүмүүс байгаа шүү. Залуус аа, амбицаа татаж яваарай. Хэцүү цаг үед албан тушаалын дон шүглэж далжигнаад хэрэггүй гэж хатуу хэлье. Тийм учраас Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шилэн Цогоо ккк
Өлөн Цогоо юу?