СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-ын комиссарыг БОАЖЯ-ны газрын даргаар сэлгэн ажиллуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь АТГ-аас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр 2021 онд сүүлээсээ 3-р байранд бичигдсэн байдаг.

Энэхүү шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх өөрөөр хэлбэл авлигаас ангид ажиллах зорилтыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дэвшүүлж, ажлаа авсан даруйдаа салбарын хэмжээнд ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдыг авлигаас ангид, ил тод, нээлттэй ажиллахыг сануулсан юм.

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-аас Авлигатай Тэмцэх Газар хүсэлт тавиад байсан билээ.

Уг хүсэлтийг АТГ хүлээн авч, "Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар"-ыг Төрийн албаны тухай хуулиар "Хяналт шалгалт дотоод аудитын газрын дарга"-аар сэлгэн ажиллуулж эхэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.