Өнөөдөр /2022.04.05/ Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна. Утас: 99778587
"Шангри-Ла" зочид буудалд Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна.
11:00 цагт: -Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.
-Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлэх
“D-PARLIAMENT” аппликэйшнийг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ Төрийн ордонд болно.
-ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ. Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээг "Монголын аялал жуулчлалын холбоо" ТББ зургаа дахь жилдээ тэмдэглэнэ.
-Монголын үндэсний музейд Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.
11:30 цагт: МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019
12:00 цагт: -“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина. Дараа нь Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.