СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтаар суллалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Үүний дагуу Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлосон ч түр хойшлуулж 11:00 цагт өөрийн биеэр оролцох болсон.

Харин шүүх хурлаар тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон байна.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон билээ. Гэвч тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж, заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.