Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам ирэх 5 дугаар сард болох сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ өнөөдөр зарлажээ.
64 настай Ламын удирдлага дор Хонконгт тогтворгүй байдал үүсэж, иргэд ардчиллын төлөөх томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд БНХАУ-ын хяналт улам нэмэгдсэн билээ. Түүнийг Бээжингийн эрх баригчид 2017 онд албан тушаалд нь томилсон юм.
Тэгвэл түүний улиран сонгогдохгүй байх хүслийг Бээжин хүлээж авсан гэж тэрээр сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэрээр одоо гэр бүлдээ анхаарал хандуулахаар ийм шийдвэр гаргасан бөгөөд Хятадын талд энэ талаар жилийн өмнө мэдэгдсэн гэжээ.
Хонконгийн удирдагчдыг 1,500 гишүүнээс бүрдсэн жижиг хороо сонгодог бөгөөд уг бүлэг бараг тэр чигээрээ Бээжинг дэмжигч хүмүүсээс бүрддэг юм. Ирэх сард болох сонгуулиар тус бүсийн Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Ли сонгогдох төлөвтэй байна. Цагдаагийн алба хаагч асан ноён Ли 2019 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүй байдлын тэргүүлэх ажилтан байсан бөгөөд өнгөрсөн жил удирдагчийн албан тушаалд дэвшсэн нь Бээжингийн зүгээс Хонконгийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулж байгаагийн шинж тэмдэг гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.