Өнгөрсөн гуравдугаар сард “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хоёр эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 17-18 насны О,Т нар нь бүлэглэн үйлдсэн байжээ.
Тэд мөн тухайн өдрөө иргэн Х-ийн гар утсыг дээрэмдсэн болохыг шуурхай олж тогтоосон байна. Харин хохирогчийн мэдүүлснээр, "Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан" гэж мэдүүлжээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, найз нөхдийг нь анхаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулж ярилцахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.