Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд "Хоёр согтуу хүн зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ оны гуравдугаар сарын 27-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсээс шалгахад 49 настай иргэн Д, 48 настай эрэгтэй Б нар нь тус орон сууцны цахилгаан шатан дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байжээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбат "Гэмт хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай 14-16 насны М,Б,Ч,Н нар үйлджээ. Тэд өмнө нь олон удаа гэмт хэрэг, зөрчил үйлдэж цагдаад шалгуулж байсан" гэв.
Хэрэгт холбогдогч этгээдийн нэг нь "Би 15 настай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан" гэж мэдүүлжээ.
Дээрэмдэх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэд, охид эмэгтэйчүүдийг олзлон үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nasand hureegui baij huuli zorchin sogtuurhaj buleglen eruugiin gemt hereg udaa daraa davtan uildsen zasrashgui etgeeduud bololtoi.