СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-04

Гүн бохирдолтой 50 мянган жорлонд ашигтай бактери хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ.

Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 мкв талбайг чөлөөлжээ.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа. . Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.