СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-04

Г.Занданшатар: Нийт ард түмнээрээ хэмнэлтийн горимд шилжицгээе!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр /2022.03.31/ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийн горимд шилжих талаар үг хэлсэн нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулж буй. Уг үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр, "Манай гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Гишүүд төдийгүй ард түмэндээ үнэн бодит байдлыг хэлье. Дэлхий дахины байдал, олон улсын байдал хурцадмал байна. Зарим судлаачид "Дэлхий дайны байдалтай байна" гэж ярьж байна. Үнэхээр мэдээллийн дайны, санхүүгийн дайны байдалтай байна. Дэлхий даяар худалдаа эдийн засгийн бүхий л ажиллагааг хумилаа. Өмнө нь цар тахлын хориг саадаас шалтгаалсан тээвэр, ложистикийн хямрал нүүрлэж, үүнээс шалтгаалж дэлхий даяар инфляцын түвшин нэмэгдэж байсан бол энэ дээр дайны нөхцөл нэмэрлэлээ.

Монгол Улсын хувьд далайд гарцгүй орны хувьд дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэж байна. Энэ нь дотоодын нөхцөл байдлаас биш олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж байна. Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө, бидний олж байгаа зүйл хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж байгаа энэ үйл явдлын монголд туссан сүүдрийг бодитойгоор ойлгоосой. 

Манай улс төрийн хүчнүүд ч гэсэн асуудлыг улс төржүүлэхгүй, бодитойгоор хандаж, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг хүндэтгэж, нэг санаатай нэг бодолтой баймаар байна. Хаврын хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр, нэгдсэн нэг ойлголтой байж давж гарна.

Дэлхий даяар донсолгоотой байхад дотроо бужигнаад, нийгэмд буруу зөрүү ойлголт өгөөд, ядаж л малын гаралтай өвчний асуудлыг хэт дэвэргэсэн байдлаар хандахгүй байхыг хүсэж байна. Засгийн газар ч гэсэн асуудалд тайван нухацтай хандахыг хүсье" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.114

Өөрөөсэхэлчих чаддаг юм бол утасны төлбөр гм

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.46

ene dolir ch um u hyalar ch arai bishee maanag tembuu g neg nud ru ni hutga shaahgui bol bolohgui bolchlooshu neg nud ni sohlood haichwal arai uur um bodoj hutsah bolvuu gui um bolvuu? ydag tembuu vee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.