СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонгуульд ялсан Виктор Орбан Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг шүүмжилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Унгарын авторитар удирдагч, Оросын холбоотон Виктор Орбан тус улсын Парламентын сонгуульд ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа дараалан Засгийн эрхэнд гарчээ.

юм. Тодруулбал, нийт саналын 94 хувийг тоолоод байх үед Фидес нам 53 хувиар тэргүүлж байсан бол Питер Марки-Зэй тэргүүтэй сөрөг хүчний эвсэл 35 хувийн саналтайгаар ард нь хоцорсон байна.

Ингээд  Тэрээр ард түмэндээ хандан "Энэ бол маш том ялалт байлаа. Үүнийг Сарнаас ч харж болно, тэгэхээр Брюсселиэс ч мөн харж байгаа нь тодорхой. Бидэнд өмнө нь хэзээ ч ийм олон өрсөлдөгч байгаагүй. Брюсселийн хүнд сурталтнууд... олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эцэст нь Украины Ерөнхийлөгч" хэмээсэн юм.

Унгар улс нь Украинтай хиллэдэг бөгөөд одоогоор хагас сая гаруй дүрвэгчийг хүлээж аваад байгаа билээ. Ерөнхий сайд Орбан эдгээр иргэнд тусалсан ч Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзсанаараа улсаа дайнаас хол байлгана гэж мэдэгдсэн.

58 настай Орбан Европын Холбоотой хурцадмал харилцаатай байдаг бөгөөд түүний Фидес нам Унгарын ардчиллыг сүйрүүлсэн гэж тус холбооны зүгээс үздэг юм. Ноён Орбан 12 жилийн турш Засгийн эрхэнд байх хугацаандаа Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, дээд шатны шүүхүүдийг өөрийн хүмүүсээр дүүргэн, сонгуулийн тогтолцоог өөрт ашигтайгаар өөрчилсөн байна.

Үүний улмаас энэ удаагийн сонгуулийн үеэр сөрөг хүчнийхний уриа нь "Орбан эсвэл Европ" байжээ. аж. Түүнчлэн Фидес нам Унгарыг Европоос тусгаарлан, ардчилал, шударга ёс, ёс журамтай байдлыг үгүй хийсэн гэж буруушаасан юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин Зочин
2 жилийн өмнө
103.229.121.233

Орбанд баяр хүргэе.

Тодорхой
2 жилийн өмнө
64.119.16.107

Унгар удахгүй гуйогачин болноАрд түмэн нь босно Орбан тэднийгээ буудна

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.158

Укрианы жүжигчин шиг юү гэж улс орон ард түмнээ золиослож байлдахуудаа одоо ард түмнээрээ амьд бамбай хийж бна бол эмэгнэл

Иргэн
2 жилийн өмнө
202.21.108.50

Хэн нэгнийг дагаж далдаганалгүй эх орон ард түмнийхээ төлөө удирдагчийг гадныхан хичнээн шүүмжилсэн ч ард иргэд нь сонгодог л байхгүй юу ...

Яанаа чи
2 жилийн өмнө
64.119.16.107

Маанагаа оросыг дагаж далдаганаад бншдээ ахаха усан тархит

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.195

Орбан бол ард түмнээ боддог өөрийн гэсэн бодолтой хүн дагаж намирдаггүй мундаг ерөнхийлөгч тийм ч учраас 4 дэх удаагаа сонгогдож байхгүй юу манайхан өөрсдөө санадаггүй бол энэ мэт хүмүүсийн үйлдлийг дууриах хэрэнтэй

зочин
2 жилийн өмнө
64.119.21.85

Унгарын ухаалаг ард түмэнд баяр хүргэе .Зөв шудрага хүнийг сонгосон байна .Цаашид ЕХ-ы Улсуудын далбаан дор аялдан дагалдах биш тусгаар улсынхаа эрхийг эдэлж Улс орныхоо асуудлыг төр засаг бие дааж шийдвэрэлдэг болохыг ерөөж амжилт хүсье . тусгаар улс байх нь зүйтэй

Буриад.
2 жилийн өмнө
81.235.38.49

Европын Холбооны ганц зөрүүд ерөнхий сайд. Унгарт нөхцөл байдал ямаршуухан байгааг тэнд ажиилаж амьдарч байгаа Монголчууд мэдэх байх даа.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.54

иш чааваас бас нэг Путин! Энэ улс ч хөгжихгүй замруугаа орлоо л доо

иргэн
2 жилийн өмнө
202.9.40.54

иш чааваас бас нэг Путин! Энэ улс ч хөгжихгүй араандаа орлоо л доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.