Их Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит XXXXIII дахь удаагийн бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2022.03.30-04.01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 33 байгууллагын 810 тамирчид оролцож эрэгтэй 16 жинд, охидын 7 жинд хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Үүнээс Сэлэнгэ аймгийн баг тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 155 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.
Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр: Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ш.Оргил, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга А.ДАашбат, тэргүүлэгч Д.Энхбат, М.Баярмандах, М.Батдэлгэр.
Тэмцээнд түрүүлсэн багт алтан медал, өргөмжлөл, цом, 150.000₮, 2-р байрт мөнгөн медаль, өргөмжлөл, 100.000₮ 3-р байрт хүрэл медаль, өргөмжлөл, 60.000₮ шагнав. Мөн түрүүлсэн тамирчдын дасгалжуулагчийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын гарын бэлэг, 100.000₮, шилдэг дасгалжуулагч, шилдэг эрэгтэй тамирчин, шилдэг эмэгтэй тамирчин, шилдэг шүүгч нарыг цом, 100.000₮ шагнаж урамшуулжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.