™ watch d|
Нийгэм | 2022-04-03

М.Энхболд уяачдын тухай ном бүтээж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан М.Энхболдын санаачилгаар "Нэпко" ХХК-аас эрхлэн гаргаж байгаа "Морьтны түүхэнд: Хэн нь хэн бэ" номд улс, нийслэл, аймгийн алдарт уяачид, хурдан морины талаарх материалыг хүлээн авч байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээгдэж буй тус ном нь Дэлхийн хамгийн шилдэг Британника нэвтэрхий тольны загварын дагуу бичигдэж, Монголын нэрт уяачид, морины зүтгэлтнүүд, шигшмэл хурдан морьдын талаар таньж мэдэх мэдлэг ойлголт өгөх, түүхэнд үлдэж байгаараа онцлогтой аж.

УИХ-ын гишүүн асан М.Энхболд өөрийн цахим хуудаснаа тухайн номтой холбогдох нэгэн зарыг нийтэлжээ. Тэрбээр "Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэх үйлсэд оролцож байсан болон өнөө цагийн шилдэг уяачид, хурдан морины хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хурдан морины зүтгэлтнүүдийн намтар, морьтны түүхийн нэвтэрхий толийг бүтээх ажилд та бүхнийш оролцож мэдээллээ бидэнд ирүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ. 

НОМОНД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Намтар /Төрсөн огноо, төрсөн газар, боловсрол, мэргэжил, гавьяа шагнал, цол, хурдан морь уяж эхэлсэн тухай, хурдан морьдын улс, засгийн газрын тогтоолтой уралдаан, аймаг, аймгийн бүсийн томоохон амжилтууд, /
  • Зураг /өндөр нягтшилтай, өнгө-дүрс чанартай, JPEG өргөтгөлтэй/

МАТЕРИАЛЫГ:
nepkopublishing.britannica@gmail.com цахим хаягаар эсвэл Bayarmagnai Ganbold фейсбүүк хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүлээн авна.

Жич: Номонд орох материалыг үнэгүй хүлээн авна.
Утас: 88101714 /Дэлгэрэнгүйг лавлана уу/ 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.82

Нэгэн төрлийн титэм үг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.