СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-03

С.Эрдэнэ: С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй байх асуудлаар Голомт банкны захиралд хандсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон АН-ын удирдлагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй байх асуудлаар Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлснээ хэллээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Ардчилсан намын нэр барьж, лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд хууль бус сунгааг зарлаад явж байсан. Улсын Дээд шүүх улс төрийн намын тухай хуулийн дагуу Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг баталсан. 

Мөн Ардчилсан нам байгуулагдсан ойн өдөр бид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулж байна. 

Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр ч удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байхгүй.

Ардчилсан нам хуваагдсан зүйл байхгүй. Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байна гэв. 

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Ямар ч баталгаагүй, хууль ёсны гэж нэрлэн намын даргын сунгаа явуулж байгаа нь МАН-ын даргын зөвлөхийн хийж байгаа ажил. Гишүүдийг дүрмийн бус зүйлд битгий оролцоосой гэж хүсэж байна хэмээв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.24

Та нах АН-н дүрмэнд гэр хүрэх эрх, 13 дугаар их хурал хийхийг хэн олгосонюм бэ.Эрдэнээгийг томилсон Дотоод сонгуулийн иороо өөрчлөгдөөгүй Тэд Намын их хуралаа зарлаж дүрмээ өөрчлөх эрхтэй бишүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.106

Бидон баасанхүү энэ тэр ер нь ичих булчирхайгүй ширэн нүүр шаацан. Та нарыг хэн нь хэн бэ гэдгийг ер нь ард түмэн таньчихсан шүү. Дүнкүү юмнууд хайран хүний нэрээр яасан ч их улс төр хийдгийн. Одоо болиосой.

иргэн
2 жилийн өмнө
192.82.76.109

Эрдэнийн толгойлж байгаа одоогийн АН ОО-ын цаас болсон ш дээ, Дэмжигч гишүүд гээд байх юм байхгүй болчихсон_

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.21

Баасанхүү ХУ намын хоньны хонхорт хэвтэж явсан ялгаагүй нөхөр мөн. Адилхан явж нэгийгээ битгий ад үз. Бүгд 3,4 сая Монголтойгоо хамт. Ардын нам Ардчилсан нам гээд хуваагдаад яахав!

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.75

Ардчилсан намыг нам биш болгож шороотой хутгаж өмнөх сонгуульд ялагдалд хүргэж сэхэл авхааргүй болгож байсан Эрдэнэ мэтийг энэ намд байлгах хэрэг байна уу

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.26

Зориг маань даараад байгаа 25 давхар байрныхаа 1 давхарт нь оруулчихна. Чикаго буллс гадаа байж тоос шороонд даружлж будаг цацужлж байсан Майкл Жордангийнхаа хөшөөг 1 давхартаа оруулаад харж хандаж угааж цэвэрлэлэг болсон байна лээ . Бид ч гэсэн тэгмээр байна .Эрдэнэ Эби Женко бид үхээд өгөхөд Зориг минь харж хандах хүнтэй залуугийнхаа төрөхөар гялалзаж яваг дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.