СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-03

15 хоногийн хугацаанд 26 байршлын 639 гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.

Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1,000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөжээ.Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10,658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа аж. Энэхүү ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.209

Эд хөрөнгөө нураалагчихаад талархалтаи хандахуу худлаа суртал бага шиг хиигээрэи газрынхаан утсаа авч ард ирэгдтэи уулз

лррр
3 жилийн өмнө
103.10.21.110

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны орчмын гараашийг буулгаач ээ. !Сургууль, цэцэрлэгийг тойрсон дүүрэн гарааш хүүхдэд маш аюултай байна

40
3 жилийн өмнө
192.82.86.89

СБ ДҮҮРЭГ 3 ХОРОО 5Р ХОРООЛОЛЫН ГРАЖУУДЫГ ХЭЗЭЭ БУУЛГАХ ВЭ.ТҮМЭН ГРАЖ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.