Өчигдөр буюу 2022 оны 04-р сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн ЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллажээ.
БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт хүн амын 92 мянга гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгджээ. Мөн 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаториор үзүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурчээ. Хүүхдийн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн үеэр 100 ор нэмж дэлгэсэн байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихэссэн зовиуртай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурчээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээтэй танилцаж үүрэг чиглэлийг өглөө. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 170 мянга гаруй хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотой 220 ор дэлгэсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногтой харьцуулахад 15-20 хувиар буурчээ. Тус эмнэлэгт хүчил төрөгчийн үйлдвэр барих, ЭМД-ийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийх шаардлагатай байгааг дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.