СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОБГ: Хустайн гудамжинд 0.4 га шар өвс шатаж байсныг бүрэн унтраалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Хустайн гудамжинд өчигдөр /2022.04.02/ шар өвс шатсан дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлж очиход, айлын хашаанд 0.4 га шар өвс шатаж, 16 метр хашаа хайрагдан шатаж байсныг бүрэн унтраажээ.

4-5-р сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна. Иймд хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.