Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаад нэр дэвшсэн Ж.Батсуурь өнөөдөр мэдээлэл хийлээ. Ж.Батсуурийн хувьд дотоод сонгуулиас нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны явцад Улсын дээд шүүх АН-ын Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэжилсэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахын Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээн авсангүй.
Иймд миний бие Ардчилсан намын дотоод сонгуулиас нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байгаа юм.
АН-ын шинэчлэл, эв нэгдэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг би гаргаж байна. Ардчилсан нам шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 оны сонгуульд заавал ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэхүү шийдвэрийг гаргаж байна. Сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа шинэчлэх үйл хэргээ үргэлжлүүлнэ" гэв.
Одоо болж байгаа Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа бол 2017 онд батлагдсан дүрмийн дагуу болж байсан. Гэтэл уг дүрмийг Улсын дээд шүүх шинэчлэн бүртгэсэн. Яг ямар дүрэм журам бүртгэсэн талаар хэлбэржиж гар дээр ирэх хүртэл сунгааны товыг оролцохгүй биш хойшлуулах саналыг намынхаа Дотоод сонгуулийн хороонд шаардлагаа хүргүүлсэн. Намын дотоод сонгуулийн хороо шууд нэг талыг барьж, дүрмийн өөрчлөлттэй танилцалгүй сонгуулийг хийнэ гэж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм.
Ардчилсан намын даргын сонгуульд ялна нь гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Уг асуудалд С.Эрдэнэтэй холбох ямар ч шаардлагагүй. С.Эрдэнийн намаас намайг хөөчихсөн байгаа байгаа хэмээн Ж.Батсуурь дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дуус дуус дахин улс төр рүү шагайх ч хэрэггүй Монгол иргэд чамайг улс төрийн үхдэл мэт үзнэ....Хөөрхий тоглоом тоотой нь дээр шүү олон гишүүд чам шиг хулхи аймхай хулчгар долоогчоор тоглуулна гэж байхгүй ээ
Tegnee teneg tolgoi
Зөв шийдвэр байна. АН ыг тарааж хүчгүйдүүлэн бутаргах замыг МАН намын даргын дотны зөвлөх Халтмаагийн Баттулга хийсэн хийсээр байна цаашид ч хийхээр байна. Иймд энэ тэнэг тоглоомоос гарсан нь зөв