"Startup 2022" улсын аварга шалгаруулах уралдаан нь дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдана.
Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:
Нэгдүгээр үе: 2022.04.01-04.17 /Бүртгэл, анкет/
Хоёрдугаар үе: 2022.04.18-04.30
- Эхний чиглүүлэг сургалт /Бүртгүүлсэн бүх багууд хамрагдана/
- "Speed pitch" 1-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, 40 баг/
- Онлайн менторинг /шалгарсан 40 баг/
- "Competitive pitch" 2-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, шилдэг 12 баг/
Гуравдугаар үе: 2022.05.01-05.05
- Онлайн менторинг /шилдэг 12 баг/
- "Final pitch day" эцсийн шалгаруулалт
Уралдааны зорилго: Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад олон улсын тэмцээнд шилдэг багаа оролцуулах зорилготой.
Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур:
Тус уралдааны санаачлагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байна. Харин хэрэгжүүлэгчээр:
- Стартап Маркетинг Спэйс ХХК
- Стартап Монгол ТББ
- JCI Монгол
Улсын аваргад шалгарсан эхний зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.
1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/
Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны тавдугаар сард болох JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулж буй Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөх оролцох эрх олгоно.
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу. Мэдээлэл авах дугаар: 9934-1676
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.