СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Худалдааны төвөөс их хэмжээний гар утас хулгайлсан залуусыг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны гуравдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж “Олон тооны гар утас алдагдсан” дуудлага, мэдээлэл иржээ.

Эл дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсан байна.

Улмаар эл хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.112

Амьдрал нь хэцүү болохоор аргагүй дээ

хуцмой
2 жилийн өмнө
202.21.108.136

Хуцмой, одоо бүүр хулгайч нар нэгнээ өмгөөлдөг болоо шив

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.