Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээжээ.
Тодруулбал, АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын Дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж, намын дотоод журмаа мөрдөнө, хоорондоо өрсөлдөхгүй, намын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй, эв нэгдлийг эрхэд тавина гэх мэт доорх агуулгатай гэрээг байгуулжээ.
Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа урд шөнө 4-р сарын 1-ний өдрийн 24 цагт/ дуусчээ. Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах учиртай.
Гэвч тус намын дүрмийн өөрчлөлтийг УДШ одоогоос гурав хоногийн өмнө хуралдаж, С.Эрдэнэ даргатай АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг нь баталсан билээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд явагдсан нэр дэвшигчдийн сурталчилгаа хүчинтэй болох эсэх нь өнөөдөр тодорхойгүй байдалд ороод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо АН даргаа сонгоно 4 сарын 3 нд
Аливаа хууль, дүрэм эргэж үйлчилдэггүй...тул энэ сунгаа хүчинтэй