Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор тус намаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээсэн.
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын ДоСХ болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж ардчиллын үнэт зүйлийг тулгуур болгон МУ-ын Үндсэн хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмыг чанд мөрдөн, намын эв нэгдлийг эрхэмлэн шударга, ил тод, эрх тэгш өрсөлдөхөө гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.
Нэр дэвшигчид Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж дуусгалаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 4-р сарын 1-ний өдрийн 24 цагаар албан ёсоор зогсч байна.
Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тамгагүй нам Онигоо болох оо болиоч ээ
Ж.Батсуурь болиод , С.Эрдэнэ , Х.Баттулга хоёрыг АН-ын даргад өрсөлдүүлэх хэрэгтэй . АН-ын гишүүдийн их санал авсан нь , намын дарга болго шударга ёсонд нийцнэ .
баттулга дэмжиж бна амжилт
Монгол улсын дээд шүүх албан ёсны тамгатай намыг АН гэж үзсэн бна Иймд Баттулгын ганц хүний сонгууль АН д огт хамаагүй болноо