СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Украины арми Оросын шатахууны агуулахыг дэлбэлсэн гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг ОХУ-ын Белгород хотод агаарын халдлага үйлдэж, орон сууцны хорооллуудын ойролцоо орших шатахууны агуулахыг дэлбэлсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.

370 мянган хүн амтай Белгород хот нь Украины хилээс 40 км-ийн зайд, тус улсын Харьков хотын чанх хойд хэсэгт оршдог аж. Харьков нь Оросын цэргүүдэд бүслэгдэн, их бууны довтолгоонд өртсөөр байгаа билээ.

Белгород мужийн Амбан захирагч Вячеслав Гладков болсон явдлын талаар " Онцгой байдлын албаныхан галыг аль болох хурдан унтраахаар ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдад ямар ч аюул занал учруулахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

"Интерфакс" агентлагийн мэдээлснээр, ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус агуулахад байсан хоёр хүн шархадсан байна. Тодруулбал, аж. 

Украин үүнээс өмнө ОХУ-ын нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч байгаагүй бөгөөд энэ удаагийн халдлагын талаарх мэдээллийг Украины албаныхан батлаагүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.95.124

Жоохон баримжаатай юм бичээч,хэн итгэх юм бэ галзуу хүмүүс шиг л байх юм даа

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.88

Чи тэнд бсиймуу тэгвэл сайн мэдэх хун бн

хаха
2 жилийн өмнө
202.126.88.235

Үнэн юм уу

Хха
2 жилийн өмнө
202.126.90.2

Худлаа2

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.91

Үнэн үү? Оросын хилээр ороод л, гараад л ягшдээ.

Зочин
2 жилийн өмнө
103.26.195.155

Ёстой сайхан мэдээ. Орос улс дампуурч олон задрах өдөр ойртож байна

Zochin
2 жилийн өмнө
202.131.246.182

T1

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.46

Маш сайхан мэдээ. Одоо Москваг Киев шиг болгох хэрэгтэй.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.201

Үнэн бол хохь нь ээ, дайн бол дайн

Би
2 жилийн өмнө
202.126.89.201

ХОХЬ нь ээ

Яг уу?
2 жилийн өмнө
124.158.68.221

Оросууд өөрсдөө шатааснаа украйн гэж байаа биз. Эсвэл Оросын агаарын хилээр хэн дуртай нь ороод гараад байж болдог юм уу?

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.104

Oros ornii agaariin xiliig xamgaalj chadaagvi tul zvvnten xytadiin gar xul bolson putin ogtsrox ystoi

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.103

Одоо яахав,өөд шидсэн чулуу өөрийн толгойд гэгч болж байгаам бна.зөвхөн л эхлэл нь байхдаа.хөөрхий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.