СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-01

Сэлэнгэ аймгаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу зорчигч тээврийн автобус явж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээврийн автобус явж эхэлсэн тухай Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

ОХУ руу зорчих иргэд болон жолооч нар сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх юм байна.

Зорчигч тээврийн автобусны тасалбарын үнэ Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэл 18 мянган төгрөг, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэл 40 мянган төгрөг байна.
2022 оны гуравдугаар сарын 30-нд Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.26

Сайхан мэдээ байна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.63

Ашгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.