СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын түрэмгийллийг тааварлаж чадаагүй Францын тагнуулын албаны даргыг халжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Францын Цэргийн тагнуулын газрын дарга, генерал Эрик Видог ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг урьдчилан таамаглаж чадаагүй гэх шалтгаанаар халжээ. Уг албан тушаалыг ердөө долоон сарын турш хашсан түүнийг "хангалттай мэдээлэл өгөөгүй", "ажлаа сайн эзэмшээгүй" гэж буруутгасан аж. 

Тэгвэл Францын цэргийн удирдагч үүнд Видог буруутгаж байгааг эх сурвалж хэлсэн байна.

Гэвч цэргийн нэг эх сурвалжийн хэлснээр, Видогийн үүрэг бол "урьдчилан таамаглаж, төлөвлөх биш, харин цэргийн үйл ажиллагааны талаар тагнуулын мэдээлэл өгөх" явдал аж. Өмнө нь генерал Видо ОХУ-д Украинд довтлох арга хэрэгсэл байгаа гэж дүгнэсэн тул "түүний зөв байсан" гэж тус эх сурвалж тэмдэглэжээ.

байна. Тэрээр "ОХУ довтолгоо хийх гэж байгааг америкчууд анхааруулсан бөгөөд тэдний зөв байсан. Харин манай албаныхан Украиныг эзлэн авах нь өндөр зардалтай алхам бөгөөд оросууд өөр сонголт хийнэ гэж үзсэн" хэмээн "Le Monde" сонинд хэлсэн юм.

Үүнээс гадна, Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын халдлага эхлэхээс өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгч Владимир Путинтэй байнга ярилцаж байсан учир Францын тагнуулын албаны бүтэлгүйтэл нь тус улсыг улам ичмээр байдалд оруулсан гэж шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.169

Би бас Эрик Видотой адилхан бодолтой бсан.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.61

Манайхан бас халах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.