Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцжээ.
Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, тус компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болсон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмчлөл, эзэмшлийн зарим үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлбөр төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,985,062,911.83 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.