Баянзүрх дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 6-р хороо 22 Б байрны зүүн талын 28 гарааш, 22А байрны зүүн талын 14 буулгалаа. Тухайн гараашийг буулгахдаа 2021 онд гурван удаа, энэ онд хоёр удаа мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо 24 байрны зүүн талын 42 гараашийг буулгав. Холбогдох мэдээллийг хүргүүлж ажилласан бөгөөд чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.