СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-02

Эрдэнэт үйлдвэр мод тарих ажилд Киргиз улстай хамтарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Бүгд Найрамдах Киргиз улсын зочид төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ирэх жилүүдэд 10 сая мод тарина. Энэ ажилд тус улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов.

Киргиз улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Ерөнхий сайд нарын танхимын шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжанович тэргүүтэй төлөөлөгчид энэ удаа Эрдэнэт үйлдвэрт дээрх асуудлаар харилцан ярилцах зорилготой ирсэн аж. Уулзалтын үеэр талууд энэ чиглэлээр холбогдох мэдээлэл, санал бодлоо солилцов.

Киргиз улсын төлөөлөгчдийн ахлагч Убалиев Элдияр Маматжанович:

“Эрдэнэт үйлдвэрт биднийг урьж, энэ аварга том үйлдвэртэй танилцах завшаан олгосонд баяртай байна. Монгол, Киргиз улсын Засгийн газар хоорондын 4-р хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төсөлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Манай ажлын багийнхан Монгол орны цаг уур, хөрс зэрэг мод тарихтай холбоотой судалгааны ажлуудыг эхэлсэн. Судалгааны үр дүнгээс мод тарих ажлыг хэрхэн хийж, үргэлжлүүлэх вэ гэдгээ тодорхойлно. Бидний зүгээс мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр, тусламж үзүүлэхэд бэлэн байгаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.