СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-01

Эрдэнэтийн уурхайчид буудлага, уулын авиралтаар хүчээ сорьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн ажилтнууд хамтран өнгөрсөн амралтын өдөр буудлагын тэмцээн зохион байгууллаа.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жилийн өмнөөс уламжлал болсон уг тэмцээнд хоёр цехийн 20 мэргэн бууч оролцов. Оролцогч бүр гурван сумаар буудаж, өрсөлдсөнөөс ЗУЦ-ийн ажилтан О.Батсайхан түрүүлж, тус цехийн ажилтан Ч.Азжаргал, БҮ-ийн ажилтан Ц.Батжанчив нар удааллаа.

Тэмцээнд цэргийн алба хаасан залуус төдийгүй, Монгол Улсаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчин цэрэг хүртэл оролцов. Ийнхүү ажлын уялдаатай цехийнхэн чөлөөт цагаараа эрүүл агаарт цэц мэргээ сорьж, амралтын өдрөө идэвхтэй өнгөрүүллээ.

Түүнчлэн, уулчин залуусаараа алдартай Засвар угсралтын цехийн хамт олноос саяхан ХАБЭА-н мониторинг инженер Ц.Мөнхдэлгэр Бурхан Халдун уулын авиралтад, Засвар угсралтын хэсгийн ажилтан, Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Цогтбаяр нар Дэлгэрхаан уулын авиралтад амжилттай оролцоод иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.