СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-01

Согтууруулах ундааны татварыг нэмэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн  яамнаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 03 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчдөөс бүрдсэн албаны хүмүүс согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, хуулийн төсөл болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэрхэн уялдуулах талаар тэдэнтэй санал солилцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээр байгуулагдсан ажлын хэсэгт , урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд хуримтлуулах саналыг гаргалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.