Өнөөдөр /2022.04.01/ Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт: Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ. Уг ХБХ “Үндэсний мэдээллийн төв”-д болно.
11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ирээдүйн гялбаа” НҮТББ-аас “Өнөөгийн Монгол Улс дахь нийгмийн сэтгэцийн төлөв байдал, түүнд авах арга хэмжээ” сэдвээр мэдээлнэ.
14:00 цагт:
-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно.
-МҮМУУХ, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар талаар мэдээлнэ.
17:30 цагт: “One Event Hall”-д “Аутизмыг ойлгоё-Хандивын Үдэш” болно.Утас: 91859191, 99045930
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.