СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-01

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа сар үргэлжилнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-н хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал дэлгэгдэх юм.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эхний долоо хоногийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Түүнчлэн .

НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгосон. Энэ долоо хоногийн үзэсгэлэнд 80 гаруй аж ахуйн нэгжийн 1200 орчим бүтээгдэхүүнийг дэлгэн, борлуулж байна.

Түүнчлэн төрөл бүрийн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газар сар бүр томоохон арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 60 асар гарсан” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид асар болон автомашины зогсоолыг үнэгүй ашиглуулж байгаад талархал илэрхийлж байлаа.

Мөн иргэдийг үзэсгэлэн худалдаагаар өргөнөөр үйлчлүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.