Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар удахгүй уулзаж, хэлэлцээр хийж магадгүй гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.
Туркийн Истанбул хотноо өрнөсөн энхийн хэлэлцээрт оролцсон Украины төлөөлөгчдийн ахлагч Подолякийн хэлснээр, Киевийн талаас тавьсан саналыг Москва нааштай хүлээж авч байгаа тул хоёр улсын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалт хийж болзошгүй аж.
Михаил Подоляк энэ талаар "Хоёр удирдагч удахгүй уулзана гэж бид найдаж байна. Хэзээ гэдгийг нь хэлэхэд эрт байгаа ч энэ бол зүгээр л ложистикийн асуудал" хэмээн тэмдэглэсэн байна.
Харин В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украин байр сууриа тодорхой илэрхийлсэн нь эерэг зүйл ч дээд хэмжээний уулзалт болно гэж хэлэхэд хэцүү. Одоогоор ямар нэг ахиц дэвшил гарсан гэж бид хэлж чадахгүй" гэж онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.