СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-31

Хөгжлийн банкны удирдлагын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга асан Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан нэр дурдсан гурван хүнийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Мөн гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол Хөгжлийн банканд учруулсан хэрэгт буруутгасан юм. . Түүгээр ч зогсохгүй Б.Шинэбаатарын холбогдсон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт давуу байдал бий болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 10.9 тэрбумаар хохироосон үйлдлийг ч хэрэгсэхгүй болгосон юм.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг “Мон лаа” компанитай зээлийн гэрээ байгуулж, гурван сая ам.доллар буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон хэрэгт гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэн хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг Хөгжлийн банкны удирдлага, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн эсэргүүцэж давж заалдах гомдол гаргаад байсан юм.

Г.Равжаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.