СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-31

Б.Ариунзаяаг МУИС-аас хасах захирлын шийдвэр гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа 3-р сарын 1-ний өдөр кофе шопд бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан.

Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд хуралдаж түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан гэж үзэн сургуулиас хасах шийдвэрийг гарган МУИС-ийн удирдлагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл МУИС-ийн ерөнхий захирал оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийг гаргахаас өмнө Б.Ариунзаяагаас өөрийнх нь тайлбар мэдээллийг авч, ийнхүү шийдвэрийг танилцуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.