АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд Дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:
-Ардчилсан намын ҮБХ гуравдугаар сарын 3-нд хуралдаж АН-ын даргын сонгуулийг хийхээр болсон. Нэр дэвшигчид 21 аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийгээд дөрөвдүгээр сарын 3-нд болж, дөрөвдүгээр сарын 7-ны өдөр их хурал хуралдаж баталж дээд шүүхэд материалаа өгнө. Тэгвэл С.Эрдэнэ гэдэг хүн дээд шүүхэд АН-ын дүрмийг өөрчлөх хүсэлт өгөөд тус шүүх хуралд нь өнөөдөр 14 цагт болохоор болж байна. Энэ асуудлыг дээд шүүх хэлэлцэх ямар ч шаардлагагүй юм. Түүний санаагаар бол тэр өөрөө дүрмээ өөртөө тохируулж засах гэж байна. Бид энэ асуудлаар гурав дахь удаагаа дээд шүүхэд албан бичиг өгч байна.
АН-ын дүрмээ өөрчлөхийн тулд найман үе шатыг дамжих ёстой байдаг. АН-ын дүрмийг өөрчлөхийн тулд үндэсний бодлогийн хороо хуралдах ёстой. Мөн 389 гишүүнийг гуравны нэг нь дэмжиж байж хурал болох ёстой. Их хурал болоогүй байхад энэ асуудлыг дээд шүүхэд өгч байгаад гайхаж байна. Энэ дүрмийн өөрчлөлт, процесс хамгийн багадаа зургаан сар зарцуулагдах ёстой юм. 21 аймгийн АН-ын дарга болон, нийслэлийн есөн дүүргийн аль ч дарга энэхүү хуралд оролцоогүй гэдгээ бидэнд мэдэгдсэн юм. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүний эрх ашгийг зөрчих эрх С.Эрдэнэ гэж хүнд байхгүй.
Намын их хурлаас үндсэн дүрмийг өөрчилдөг хуультай. Улс төрийн намын тухай хуульд их хурлаас улс төрийн намыг татан буулгах хүртэлх эрхийг олгодог учраас дээд шүүхийн шүүгчид энэ асуудалд маш няхуур, хүндэтгэлтэй хандах шаардлагатай гэлээ.
БЗД-ийн АН-ын дарга Т.Батцогт:
-БЗД-ийн АН-д нийт арван мянган гишүүнтэй. Намын үүрүүдээр дамжуулаад намын дүрмийн хэлэлцүүлгийн хийх ёстой. Сонгуулийн үр дүнгээрээ намын дарга ялагдлаа хүлээсэн намын дарга учир дүрмийн хэлэлцүүлэг хийх ямар ч боломжгүй юм.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хаалт өчигдөр болсон. Нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтий аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч 21 аймаг, 9 дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Ардчилсан намын даргын сонгууль 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд энэ ням гарагт улс орон даяар болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.