Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хомстол үүсэж эхэлжээ. Сайжруулсан шахмал түлш авах иргэдийн дараалал түлш борлуулах цэгүүдэд үүссэн байна. Учир нь нэг сайжруулсан түлшний картад хоёр шуудай нүүрс өгч эхэлсэн нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд байна.
Энэ долоо хоногоос эхлээд хомстол үүсч шахмал түлшний олдоц эрс муудсан. Шахмал түлшний үнэ нэмэгдэх сургаар борлуулагчид шахмал түлш нөөцөлж, хомстол үүсгэж чирэгдэл үүсгэж байгаа гэж иргэд хэлж байна.
Өнөөдөр нэг шуудай шахмал түлшийг 1870 төгрөгөөр худалдаалж байгаа бол маргааш буюу дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс энэ үнэ өсөх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.