СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-31

🔴 LIVE: С.Бямбацогт: Давуу эрхээ ашиглаж, нөлөөлсөн бол 18 хувийн хүүтэй ам.долларын зээл авахгүй байсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү Ё.Балжиннямын хариуцдаг байсан "Вестерн холд" ХХК Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэр барих зориулалтаар 28 сая долларын зээл авсан нь ил болсон. Гэвч цементийн үйлдвэрээ бариагүй. Харин зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 200 мянган ам.долларын хүүгээ Хөгжлийн банк зээлийн багцаа зарласан шөнө төлсөн билээ. Энэ асуудлаар түүнээс тодрууллаа.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "2018-2019 оны УБ-т цементийн үнэ 150 мянга байхад Ховд, Увсад хоёр дахин их буюу 300 мянгатай байсан. Цемент үнэтэй байхаар барилга, орон сууцны үнэ нэмэгддэг. Энийгээ дагаад ард иргэдийн амьдрал өндөр өртөгтэй болсон. "Цементийн үйлдвэр бариач" гэж олон жил, олон хүнд хандсан. "Барья" гээд "Весьерн холд" ХХК төсөл хэрэгжүүлсэн. Өнөөдөр УБ-т цемент 250 мянга байхад Ховд, Увс, Баян-Өлгийд 500 мянгатай байна. Хүмүүсээс асуугаарай. Тийм болохоор ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулахын тулд төрийн бодлого болгож энэ олон төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ онд хөтөлбөрийн хүрээнд цементийн үйлдвэр, газрын тос боловсруулах, олон улсын нисэх онгоцны буудал, малын гаралтай түүхийн эд боловсруулах үйлдвэр, "Ховд агро парк" гэх мэт төслүүд хэрэгжүүлнэ. Өнөөдөр Дөргөний усан цахилгааны станц нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Гэтэл баруун 3 аймаг нийт эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас 250 төгрөгөөр нэг квт-ыг худалдаж авдаг. Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумдууд БНХАУ-аас нэг квт эрчим хүчийг 350 төгрөгөөр худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл Дөргөний УСЦ 38 төгрөгөөр үйлдвэрлэж байхад гадаадаас үнэтэй тог авах шаардлагагүй. Иймд төслүүд хэрэгжүүлж байна. 

Надтай холбогдож ярьж байгаа асуудлаар одоо тайлбар өгье. Би өөрийгөө шалгуулна гэдгээ 2-р сарын нэгэнд хэлсэн. 3-р сарын 24-нд МАН-ын Хяналтын хорооноос гарсан бичгийн дагуу шалгуулах гээд материалаа өгөхөөр бэлдэж байна. Би тэр компанид нөлөөлөөгүй, хууль хяналтын байгууллага нөлөөлсөн эсэхийг тогтооно. Тоног төхөөрөмж угсарч, суурилуулах хүмүүс нь хил хаалттай нь улмаас өнгөрсөн жил манай улсад орж ирж чадаагүй учраас ажил нь саатсан. Энэ жил ашиглалтад орох байсан ч мэргэжилтнүүд байхгүй учраас хойшилсон. Гэхдээ ажилд орчих байх. Тэр үед баруун аймгуудад цементийн үнэ буурах байх. Тэр үед та нар асуугаарай. Тэр компаний хувьцааг хэн ч аваад хэрэгжүүлж болно. Хардах эрх та нарт бий. Хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно. Хэн дуртай нь 17-18 хувийн хүүтэй арилжааны зээл аваад хувь аваад оролцож болно. Би оролцсон байсан бол долларын зээл биш төгрөгийн зээл авна. 18 хувийн хүүтэй биш 6 хувийн хүүтэй зээл авна. Нөлөөлөөгүй учраас 18 хувийн хүүтэй долларын зээл аваад ажлаа хийж байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
103.229.122.245

Yu barisan ni bidend yamar hamaatain.Uursdiinh ni blnoshtee.Dandaa davuu erh edlne.Tegeed ch oligtoi yum hiigeegyuidee,haramssltain

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.205

Бямбацогт өрөө дарахын тулд Хятадуудаас ихээхэн хэмжээний авлига авах гэж УЦС ыг их л дэмжиж байгаадаа.

Сррё
2 жилийн өмнө
202.131.248.206

Чи битгий донгос оо. Хуцалгүй өрөө төл. Тийм их мөнгө авна гэж дэндүү байна шүү ! Ман ямар ч байсан энэ нөхрөөс салаарай !

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.173

Худалч хулгайч нь хэтэрсэн хvн гэж хамт нэр дэвшиж байсан Цогзолмаа хэлж бсан.2 сарын1-д хэлсэн юм бол 4сарын1-д егеегvй байхдаа яахавдээ.

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.19

Хамт нэг баг болж сонгуульд орсон Цогзолмаа,Батнасан 2-ынхоо эсрэг нэвтрүүлэг монтаж сөрөг пиараа аль эрт бэлдчихсэн байж бгаад яг сонгуулийн сурталчилгааны өмнөх өдөр Ховдын бүх телевизээр цацаад л нөгөө 2- оо унагаагаад АН-ын Пүрэвдоржтой нийлээд л гараад ирсэн хүн дээ.Хувийн эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч нөхцөх нөхөр дө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.