СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путинээс эмээсэн зөвлөхүүд нь түүнийг "төөрөгдүүлж" байгаа гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхүүд түүнд Украин дахь цэргийн ажиллагааны бодит байдлыг хэлэхээс эмээж байгаа бөгөөд улмаар түүнийг төөрөгдүүлж байгаа гэж АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгджээ.

Түүнчлэн Барууны хориг арга хэмжээнүүдийн Оросын эдийн засагт үзүүлэх бүрэн нөлөөг Путинд хэлээгүй гэж албаны эх сурвалжууд тэмдэглэсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейт Бедингфилдийн хэлснээр, аж. Тэрээр "Путины дайн бол Оросыг урт хугацаанд сул дорой болгож, дэлхийн тавцанд улам бүр ганцаардуулсан стратегийн алдаа байсан" хэмээн онцолжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "Ийм удирдагч муу мэдээ сонсоод хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй" гэж тайлбарласан байна.

Мөн Их Британийн тагнуулын албаны мэдээлснээр, аж. Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон орос цэргүүд өөрсдийн техник хэрэгслийг хорлон сүйтгэсэн гэж Их Британийн кибер-тагнуулын агентлагийн тэргүүн Жереми Флеминг мэдэгдсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр болсон энхийн хэлэлцээрийн үеэр ОХУ-ын төлөөлөгчид Киев болон хойд нутгийн Чернигов хотын эргэн тойронд явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа багасгана гэж амласан нь гийн дохио" гэж шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.177.114

Tsag xygatsaa xaryylj de. 10 jiliin daraa oros oron 20 jileer yxarsan bx vii de. Xairtai ax min kk

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.