ОХУ Украинд түрэмгийлсний улмаас Барууны орнууд хориг арга хэмжээ авч, олон төрлийн бүтээгдэхүүний худалдааг зогсоогоод байгаа билээ. Тэгвэл Оросын эрх баригчид үүний хариуд барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнүүдийг импортлохоор шийдвэрлэсэн байна.
Тус улсад өнөөг хүртэл барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр аливаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжгүй байсан ч жижиг, дунд бизнесийг дэмжих дөрөв дэх багцын хүрээнд "зэрэгцээ импорт"-ыг баталсан гэж Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн юм. Ингэснээр "гадаадын улстөрчдийн найрсаг бус үйлдлээс" үл хамааран нийлүүлэлтийг баталгаажуулж, зах зээл дэх шаардлагатай бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ гэж тэрээр тайлбарлажээ.
Эдгээр бүтээгдэхүүний жагсаалтыг Оросын Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран гаргах бөгөөд үнэ нь өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд анхаарах болохыг Мишустин мөн онцолсон байна.
ОХУ-ын жилийн инфляц энэ долоо хоногт 15.66 хувьд хүрсэн бол рублийн ханш улам унасан билээ. Ялангуяа элсэн чихрийн үнийн өсөлт болон хомстол үүсээд байгаа ба тус улсын Монополийн эсрэг алба таван том үйлдвэрлэгчийг шалгаж буйгаа мэдэгдсэн. "Apple", "H&M" зэрэг олон зуун брэнд Оросын зах зээлээс гарсан ч Барууны хэд хэдэн компани үндсэн хоол тэжээл, эрүүл ахуйн хэрэгслээ борлуулсаар байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bytsaad 1990 on shig mongolchyyd ganzagiin naimaa xiix yed bolj bn uu